СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-02

БНХАУ-д үйлдвэрлэсэн троллейбус шатжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу Вокзалын хойд талын зам дээр “Вокзал-Ботаник” чиглэлийн троллейбус өнөөдөр 15:30 цагийн үед шатжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Галын улмаас хүн гэмтэж осолдоогүй гэдгийг мэдэгдлээ.

Ослын талаар ОБЕГ-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Х.Бурмаагаас тодруулахад “Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй, галыг бүрэн унтраасан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор холбогдох албаныхан үзлэг шалгалт хийж байгаа ба  хуулийн хугацаа нь хамгийн багадаа 14 хоног байдаг” гэлээ. 

. Галынхан дуудлага өгөөд удаагүй 3-4 минутад ирсэн гэнэ. Тухайн троллейбусны хувьд 2009 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 2021 онд актлагдах байсан ажээ. 

Нийт жолоочдыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, галын хор, эмийн сан зэргийг бэлэн байдалд авч явахыг холбогдох албаны зүгээс анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.120

Энэ сэтгүүлч гэж нөхдүүд их алдаатай мэдээлэх юм аа.өөр site автобус гээд мэдээлээд асуугаад байсан,энэ livetv.mn болохоор нийслэлийн гал унтраах анги гэх юм.Төмөр замын гал унтраах анги л ажиллаж байна шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.