СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралид 4,4 метр матар баригджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австралийн умард нутгийн алслагдсан хэсэгт 4,4 метр урт давстай усны аварга том матар барьжээ. .

Умард мужийн аялал жуулчлалын газрын албанаас ойрын жилүүдэд ийм том хэмжээтэй матар баригдсан тохиолдол бүртгэгдээгүй гэжээ. Аварга матрыг матрын аж ахуй руу явуулж үржүүлгэнд ашиглах юм байна.

Хамгийн сүүлд 2018 оны долдугаар сард далайн эргийн ойролцоо Кэтрин голд гацсан 4,7 метр урт матрыг олж байжээ. Давстай усанд амьдардаг матар нь дэлхий дээр амьдардаг хамгийн том хэвлээр явагч амьтан юм. Нас биед хүрсэн эрэгчин нь долоон метр урт, нэг тн жин хүрдэг байна. Тэд далайн эрэгтэй ойролцоо давсархаг, бохир усанд ихэвчлэн амьдардаг ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.