СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-02

Г.Билгүүн: Явган замын хавтан солих санхүүжилт буурсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Явган хүний зам засварын ажлын талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт үйлчилгээний мэргэжилтэн Г.Билгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Явган хүний замын хавтан юунаас болж эвдэрдэг вэ?

-Ер нь тухайн орчноосоо хамаардаг. Үүнээс болж бороо орохоор ус тогтдог. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд засвар хийх нэрийдлээр явган хүний замын хавтанг хуулдаг. Эргээд нөхөн сэргээлтээ горимын дагуу бус буцаагаад өрөөд тавьдаг. Гэхдээ 2003, 2006 онд тавьсан явган хүний замууд хэвээрээ байгаа газрууд ч байна.

-Явган хүний замын хавтанг ямар үед сольдог юм бэ?

-Тухайн газрын замыг очиж үзээд, солих үгүйг нь шийддэг. Огт шаардлагагүй бол солихгүй. Харин Мөн энэ жилийн хувьд явган замын элэгдэл, ус их тогтсон газрыг дахин шинээр янзлахаас илүү 10, 20 мкв газар нөхөөс хийх байдлаар ажиллаж байна. Бүтнээр солихоор 80 хувь нь эвдрэлгүй байдаг. Тиймээс ашиглах боломжтой замыг бүтнээр хуулж авах нь зардал их гарна гэсэн үг. Энэ ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвар дээрх цөмөрсөн замыг янзалсан. Мөн Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замын 300 мкв хавтанг сольсон. Нөхөөс засвар хийж байх явцад хүмүүс зүгээр замыг хуулаад байна гээд зураг авч цахим орчинд тавих тохиолдол гардаг. Бороо орохоор ус ихээр тогтдог, тэрэг түрээд явахаар хүндрэлтэйг тухайн
газар амьдардаггүй хүмүүс мэдэхгүй шүү дээ.

-Явган хүний замын стандарт гэж бий юу?

- Энэ нь явган хүний замын стандарт ямар байхыг заасан байдаг. Үүнд Энэ стандарт гараагүй байхад огт хөтөч хавтангүй газрууд байсан. Гэхдээ энэ нь бодит ажил болохгүй байсныг энэ онд хэрэгжүүлж эхэлсэн. 2018 оноос Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэгт нь бүх дүүргийн Засаг даргын орлогч, тохижилтийн хэлтэсийнхэн дүүргийн
хэмжээнд судалгаа хийж, явган хүний замын сүлжээг байгуулахаар ажилласан. Тиймээс тухайн дүүрэгт хаана явган хүний зам байхгүй хүн амын төвлөрөл ихтэй газрын судалгааг гаргасан. Тэр судалгааныхаа дагуу жил бүр санхүүжилтээ шийдээд явж байна. 2019 онд хоёр тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

-Энэ жилийн хувьд улсаас хэдэн төгрөгийн санхүүжилт орсон бэ?

- Тэгэхээр өмнөх жилүүдээс санхүүжилтийн дүн буурсан гэсэн үг.

-Засварын ажлууд хугацаандаа явж байна уу?

-Энэ оны хувьд 16 багцийн ажил хийж байна. Үүнээс 10 багц нь бүрэн дууссан, зургаан багц ажил гүйцэтгэлийн шатанд явж байна. Харин үлдсэн 12 багц нь худалдан авах ажлаа зарлаад, тендерээ нээчихсэн, үнэлгээний явцад байна. Хүйтний улирал эхлэхээс өмнө санхүүжилтийнхээ дагуу явган хүний замаа хийж дуусна. Тухайлбал, Баянгол дүүрэгт ажиллаж буй нэг компанийн гэрээг нь цуцлах санал нийслэлийн Авто замын газраас ирсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.