СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын захирагчийн зүрхийг усан оргилуурт хадгалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бельги улсын зүүн нутагт Верьвеерс хотын дунд гоёмсог усан оргилуур зуу гаруй жилийн турш байрлажээ. Хачирхалтай нь энэ усан оргилуурын дунд тус хотын анхны захирагчийн зүрхийг шилэн саванд хийж хадгалсан байв.

Түүний зүрхийг жижиг цайран авсан дотор спирттэй шилэн саванд хийж хадгалсан байсныг усан оргилуурыг шинэчлэн засварлах үеэр барилгын ажилчид олжээ. Жижиг цайран авсан дээр “Пьер Давидийн зүрхийг 1883 оны зургадугаар сарын 25-ны өдөр энд хүндэтгэлтэйгээр байршуулав” хэмээн бичжээ.

Пьер Давид нь 1839 онд таалал төгсөх хүртлээ Верьеерс хотын даргын албанд байсан бөгөөд 1883 онд уг усан оргилуурыг нээхдээ түүний нэрээр нэрлэсэн юм. Харин анхны хотын даргын зүрх энд хадгалагдаж буйг хэн ч мэдээгүй ажээ. Жижиг цайран авсыг хотын музейд хүлээлгэн өгсөн байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр барилгачид хайрцгийг олсны дараа түүхийг судлахад . Түүнчлэн гэр бүлийнх нь зөвшөөрлөөр хагалгаа хийж зүрхийг нь авч жижиг авсанд тусад нь оршуулсан байна.

Давид нь Бельги улсыг 1830 онд тусгаар тогтнох ороо бусгаа цагт амьдарч, хотын иргэдийн төлөө ажиллаж байжээ. Түүнийг хотын анхны захирагчаар томилогдон ажиллах үед өнөөгийн Бельги улс хараахан тусгаар тогтноогүй Франц улс захиргаадалтад байсан юм. Тэрээр Бельги улс тусгаар тогтносны дараа ч хотын захирагчаар дахин сонгогдож байсан хүндтэй эрхэм ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.