Булган аймгийн Хишиг-Өндөр сумын II багийн Номын булаг хэмээх эх газар "Toyota Fielder" загварын автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон гурван настай хүүхдийг мөргөн, зугтжээ.
Уг хэргийн мэдээллийн дагуу тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Намнан, Цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. Шөнийн 03:00 цагт зам тээврийн осол гарган зугтсан, жолооч “Б”-г илрүүлжээ.
Согтуурлын хэмжээ тодорхойлох багажаар шалгахад тухайн жолооч 0.49 промиллийн согтолттой байсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.