СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирустэй цагаач эмэгтэй нисдэг тэргэнд амаржжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Италийн Лампедуза аралд байрладаг цагаачдын төвд коронавирусээр халдварласан жирэмсэн эмэгтэй төрөх дөхсөн тул нисдэг тэргээр эмнэлэгт хүргэхээр болжээ. Гэвч эмэгтэй эмнэлэг хүрч амжилгүй замдаа нисдэг тэргэнд амаржсан талаар ВВС мэдээлэв.

Цагаачдыг хөдөлмөр эрхлүүлэхээр явуулах үед жирэмсэн эмэгтэйг коронавирусээр өвчилснийг тогтоожээ. Тэрээр арал дээрх цагаачдын томоохон төвд байрлаж байсан ба халдвар авсныг нь илрүүлсний дараа .

Эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэднийг Палермогийн эмнэлэгт эсэн мэнд хүргэсэн байна.

Хэдийгээр коронавирусийн халдварын дэлхий даяар тархсан ч Лампедуза арлыг зорих цагаачдын тоо урьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жил ихэссэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Сицилийн захирагч Нелло Мусукеми болон Засгийн газрын хооронд цагаачидтай холбоотой асуудлаар зөрчилдөөн үүсээд байгаа. Мужийн захирагч Ром дахь эрх баригчдыг Африкаас ирж буй цагаачдын асуудлыг зохицуулахад хангалттай тусламж үзүүлэхгүй байна хэмээн буруутгаж байгаа юм.

Өнгөрсөн жил 5,200 цагаач Италийн эрэгт ирж тусламж хүссэн бол энэ жил бараг дөрөв дахин их буюу 19,400 цагаач ирсэн тухай Reuters мэдээлэв.

 

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.