Аль-Жазирагийн агентлагийн Эрэн сурвалжлах албанаас дэлгэсэн баримтуудын дагуу 2017-2019 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 500 гаруй хятад хүн Киприйн арлын улс орнуудын иргэн болжээ. Энэ хүмүүс дунд Азийн хамгийн баян эмэгтэй багтаж байгаа аж.
Катарын төрийн өмчит агентлаг болох Аль-Жазира нь алтан паспорт гэгддэг хөтөлбөрийн дагуу Кипрт иргэншилтэй болсон цагаачдын бүрэн жагсаалтыг гаргаагүй ч Хятадын үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэгч “Country Garden” компанийн үндсэн эзэмшигч Янг Хуаньян тэргүүтэй найман нэрийг онцолсон байна. Янгийн хөрөнгө Форбс сэтгүүлийн мэдээлснээр 20.3 тэрбум ам.доллар бөгөөд 2020 онд дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын зургаад бичигдсэн байна.
БНХАУ-ын иргэд гадаад улсад байнгын оршин суух, харьяат болох өргөдөл гаргах нь хууль ёсны юм. Гэсэн хэдий ч нэгэнт Хятадын иргэн гадаадын иргэншилтэй болсон тохиолдолд Хятад нь давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй.
Янгийн хөрөнгө нь түүний эцэг Еун Квок Кэунаас өвлөгдсөн ирсэн. Тэрбээр Бээжин хот дахь улс төрийн зөвлөлдөх байгууллага болох БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх бага хурлын гишүүн байжээ. Олон нийтэд цацагдсан баримтуудаас үзэхэд, Янг 2018 оны аравдугаар сарын 23-нд Киприйн иргэншилтэй болсон байна.
Эх сурвалж: https://www.scmp.com/economy/china-economy/article/3098742/secret-migration-chinas-rich-led-asias-richest-woman-revealed
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өв хөрөнгө өвлөж баяжсан багаасаа гадаад улсад суралцсан хүнд эх оронч сэтгэлгээ байдаггүй юм дөө