СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хөнгөлөлттэй эм” гэх жүжгийн хөшигний ард...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Цэцэрлэг, сургууль зэрэг нэн чухал байгууллагын хүртээмжийн талаар бодохоос ч толгой өвдөм нийслэл хотод нэгэн төрлийн байгууллага булан тохой бүрд бий. Тэрхүү байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж, хэрэглэгчийнх нь хэтэвч улам бүр нимгэрч буй. Тэр байгууллага бол эмийн сан.

Тодруулбал, Ийнхүү тасралтгүй өссөн дүнгээс харвал, энэ төрлийн бизнес хэчнээн ашигтай байдаг нь илэрхий. Үүнд тулгуурлан тооцоолол хийж үзвэл, тун ч сонирхолтой тоо гарна.

Улаанбаатар хотод нэг сая 500 мянга орчим хүн амьдардаг гэж үзвэл, 1400 орчим хүнд нэг эмийн сан оногддог байх юм. Гэтэл энэ оны зургадугаар сарын байдлаар нийслэлийн 152 хороонд 134 Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Хөдөө орон нутгийн тухайд дурсаад ч нэмэргүй. Монгол Улсын 330 суманд 39 сум дундын эмнэлэг бий. Хэтэрхий харьцангуй тоо биш гэж үү.

Борооны дараах мөөг шиг өнгө алаглуулан хаяг шошгоо тогтоож, хаяа дэрлэн үүд хаалгаа нээсэн эмийн сантай байлаа гээд иргэдийн эрүүл мэнд, өрхийн эдийн засагт эерэгээр нөлөөлдөг үү гэвэл үгүй. Нийслэлчүүд хэтийдсэн үнэтэй эм хэрэглэсээр өдийг хүрч байна. Таван алхам бүрд таарах эмийн санд нэг ижил төрлийн эм хэд хэчнээн төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байгаагаас энэ бүхнийг харж болно. Яагаад ижил найрлагатай, ижил үйлчилгээтэй, яг ижил замаар оруулж ирж буй эм харьцангуй өөр үнэтэй байдаг нь сонирхолтой.

Учир нь, тухай жижиг эмийн үйлдвэрийн эзэд нэг бус удаа хэлж байсан. Гэвч эмийн үнэ ганц хоёр мянгаас илүү буудаггүй шалтгаан нь тухай яриа ч чих дэлсээд амжсан. Энэ ч үнэн биз. Хэрвээ хэн нэг нь “жинхэнэ” үнээр нь зараад эхэлбэл хэн хэнийх нь олдог ашиг татарч, хэтэвч нь нимгэрэх аюултай тул харилцан ашигтай тохиролцоогоор эмийн зах зээлийг эзэгнэж байж мэдэх юм. Энэ хардлага зөвхөн олон нийтийн дунд байгаа юм биш.

Наймдугаар сарын 21-ний УИХын чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ байгаа нь судалгаагаар батлагдсан. Эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол зэрлэг капитализм байдлаар явж байна. Мөн Тиймээс мэргэжлийн агентлаг байгуулж ажиллах хэрэгтэй” хэмээн ярьсан нь эмийн бизнесийн булхай хэчнээн газар авсныг гэрчилнэ.

Нөгөөтэйгүүр өчнөөн мөнгө төлөөд ч найдвартай, чанартай эм авч чадаж буйдаа эргэлзэх шиг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1-т “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн” хэмээн бичжээ. Тэгвэл энэ амин чухал салбарт төрийн оролцоо, хяналт хэр байдаг вэ. Энэ асуултад “сансарт ниссэн” эмийн үнэ төвөггүйхэн хариулт өгнө. Угаас 1990 оноос хойш эмийн салбар хувьчлагдаж, бизнес эрхлэгчдийн ашиг хонжооны талбар болсон нь нууц биш.

Тоо толгойг нь бодвол өрсөлдөөн өрнөж, эмийн үнэ бодит бөгөөд тогтвортой баймаар. Нийт бүртгэлтэй эмийн 70 хувь нь импортоор орж ирдэг бөгөөд БНЭУ, БНСУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын бүтээгдэхүүн тэргүүлэх байр эзэлж байна. Нэг эм өөртөө хэчнээн төрлийн нэмүү өртөг шингээж, хэрэглэгчийн гарт хүрч байгааг сонирхвол, импортоор орж ирснээр улсад 15 хувийн НӨАТ төлдөг. Үүний цаана бөөний төв болон жижиглэн худалдаа эрхлэгчид буюу эмийн сангийн ашгийн хувь нэмэгдэнэ.

Мөн мэргэжлийн байгууллагын шалгалтаар зарим эм ханган нийлүүлэх байгууллагууд дээрх хэмжээнээс илүүг нэмдэг нь тогтоогдсон. Нэгэнт импортын бүтээгдэхүүний үнэ өндөр тогтчихоор дотоодын эмийн үнэ өсөх нь тодорхой. Бизнес эрхлэгчдийн урдаа барьдаг бамбай нь долларын ханш. Гэтэл байдаг аж. Төрийн зүгээс зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар, эмийн үнэд шууд бус зохицуулалт хийдэг гэх. Гэвч өнөөх нь зах зээлд дорвитой өрсөлдөөн байхгүй. Магад харилцан тохиролцооны гэрээ гэж л бий.

Нэгэнт гаарсан эмийн бизнест хутгалдах, иргэдийн хэтэвчин дэх хэдэн цаасыг хэмнэх, айл өрхийн орлогоос эрүүл мэндийн шалтгаантай гадагш урсаж буй мөнгийг зогсоох гаргалгаа нь “Хөнгөлөлттэй эмийн жагсаалт” байв. Энэхүү жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргадаг бөгөөд нэн шаардлагатай, иргэдийн голчлон хэрэглэдэг 200 гаруй ерөнхий нэршлийн эмийг 20-80 хувь орчим хөнгөлөлттэй худалдаалдаг. Эрүүл мэндийн даатгал төлдөг хэнбугай ч тус жагсаалтад багтсан эмээс “хүртэх” боломжтой. Гэвч хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл олон асуудал бий.

Нэгдүгээрт, хүртээмж, зардал, чирэгдлийн асуудал. Даралтны эмээ хөнгөлөлттэй үнээр авах гэж халуун нар, усан бороо, шороон шуурганд даралтаа хэлбэлзүүлэн зогсоо нь тэр. Ихэнх хөнгөлөлттэй эмийг өрхийн эмчийн жороор олгодог. Өрхийн эмч жор бичихийн тулд ehealth.gov.mn гэх тусгай программд нэвтрэн шивэх учиртай. Эмчийн үзлэг, эм бичих хугацааг тооцвол дор хаяж 40 минут болно. Ингэхээр өдөрт 12 хүний л эм бичих боломжтой.

Түүнчлэн Тиймээс сар бүр өрхийн эрүүл мэндийн төвд бөөн бужигнаан, хэл ам болдог аж. Арай гэж жороо бичүүлээд эмийн санд хүрмэгц “Санхүүжилт дууссан. Дараа сараас наашгүй” гэх хариултад “алгадуулаад” буцна. Иргэд, эрүүл мэндийн байгууллагыг улам бүр үл ойлголцуулсан үйл ажиллагаа үргэлжилсээр.

Саяхан УИХ-ын хуралдаанаар ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм худалдаалахаар шийдвэрлэсэн. Үнэхээр санхүүжилт нь хүрдэггүй юм бол худалдаалах газрын тоог нэмээд ч яахав дээ. Нөгөөтэйгүүр Тэгэхээр эмийн тун хэмжээг зөрүүлэн олгох зэрэг замбараагүй байдал үүсч, эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болох юм.

Хоёрдугаарт, “Хөнгөлөлттэй эмийн жагсаалт”-ын ар дахь хөрөнгө мөнгөний асуудлыг сөхөхгүй өнгөрч болохгүй. Энэхүү жагсаалтад өөрийн компанийн эмийн нэрийг багтаана гэдэг эмийн компанийн хувьд шүдний өвчин болоод удаж буй. Учир нь, тус жагсаалтад хэдий чинээ олон эм багтана төдий чинээ ашиг нэмэгдэнэ. Мөн иргэд нэгэнт жороо бичүүлчихсэн тул хөнгөлөлт эдлэх боломжгүй болсон ч дараа сарыг хүлээлгүй үндсэн үнээр нь авахаас өөр замгүй. Мөн өрхийн эмч болон нарийн мэргэжлийн эмч нарт “Манай эмийг бичээрэй. Энэ эмээс 10-ыг бичвэл ийм урамшуулалтай шүү. Удахгүй хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихно” гэх мэтээр эм ханган нийлүүлэх байгууллагын эмч төлөөлөгч нар ухуулан, сард хэдэнтээ хаалга үүдийг нь тогшино.

Түүнчлэн тус жагсаалтыг шинэчлэн гаргахаас урьтаж өөрийн оруулж ирдэг, болон үйлдвэрлэдэг эмээ жагсаалтад шургуулахын тулд дээгүүр, доогуур, ил далд төрөл бүрийн лобби хийдэг. Хөл хориогүй үед, Цаашлаад Монгол Улсын урдаа барьдаг эмч нарын ихэнх нь аль нэг эмийн компанид харьяалалтай, урилгаар очиж лекц уншдаг, эмийг нь рекламддаг. Энэ бүхэн нь эцсийн дүндээ жорын цаасан дээр өөрсдийн эмийг бичүүлэх гэсэн алсын бодлого. Өөр хаана, аль даргын өрөөнд ямар ухуулга хийж буйг бид таашгүй.

Эмийн бизнес эрхлэгчид энэ мэтээр сэхээ сэлгээгүй ухуулдаг тул “Хөнгөлөлттэй эмийн жагсаалт” ойр ойрхон шинэчлэгддэг ч байж мэдэх юм. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны долдугаар сарын 29-ний XII тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, мөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Тус жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эм, хүүхдийн 53 нэршлийн 159 эмэнд 20-80 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан.

Гэтэл энэ талаар Монголын эм хангамжийн байгууллагын холбооноос хэвлэлийн бага хурал хийж “Нэр бүхий компанийн зарим эмийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр тогтоож, зөвхөн тус эмийн сангуудаас авахаас өөр сонголтгүй болгож байна” хэмээн мэдэгдэл хийж байсан. Энэ бүхнээс харвал, нэр нь дээрээ иргэдээ бодсон мэт боловч нэдэр дээр бизнес эрхлэгчдийн хэтэвчийг зузаалсан үйлдэл мэт. Ерөөс 70 орчим хувийн нэмэгдэлтэй худалдаалж буй бизнес эрхлэгчдийн эмэнд төр нь 80 хувийн хөнгөлөлт үзүүлж, төсвөө тэмтэчнэ гэдэг хоржоонтой хэрэг бус уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.63

Үнэн шүү энэ жүжгээ болио код авах гэж бөөн дараалал эм авах болохоор санхүүжилт дууссан гэх юм

hun
4 жилийн өмнө
66.181.182.232

er ni emiin sanch bai delguurch bai zarim ni arail denduu baraa tavaarnihaa uniig nemeh yumaa zugeer amand orson toogool helj bna bas hudaldagch nertei luivarchinguud bna yag ezen nil bish bol bas mungu hemchihdeg unheer hudaldan avalt hiihed hetsuu za tegeed garhaasa umnu sain nyagtalj harahgui bol kartnaas heden tugrug iluu avchih sanaatai teriig ni helhiin bol olon hun uilchluuldeg yaj medhev geed henegch ugui zogsoj bna uuchlal guih geh metiig bol medehch gui shuu dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.