СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол хэл, бичгээ хамгаалах цахим өргөдөлд гарын үсгээ зураарай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд эх хэлээрээ хичээл орохыг хориглосон тогтоол гарч, энэ сараас хэрэгжиж эхлэх талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр таран, олон хүнийг цочирдуулаад байгаа билээ.

БНХАУ-ын эрх баригч Коммунист намаас Өвөр Монгол дахь сургуулиудын бүх хөтөлбөрийг хятад хэл дээр бүрэн шилжүүлэх шинэ бодлогыг гаргаад байгаа.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тодорхой бүс нутгуудаар өргөн хүрээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа юм. , хоорондоо зохион байгуулалттай ажиллаж байгаа. Монголчууд олноор амьдардаг Тунляо хотын ойролцоох нэг суурины сургуулийн дотуур байрны гадаа эцэг, эхчүүд цугларан, хүүхдүүдээ тус сургуулиас гаргаж авахыг шаардсан байна.

Харин өнгөрөгч амралтын өдрүүдээр дүрэмт хувцас өмссөн сургуулийн сурагчид эгнээ эгнээгээр зогсон, Үүнтэй адил эсэргүүцлийн хөдөлгөөн болон сургуулийн гадаа уриа лоозон барин, дуу дуулан, тайван жагсаал хийж буй эцэг, эх, сурагчдын зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр ихээхэн тараад байсан билээ. Гэвч энэ даваа гарагт гэж иргэд үзэж байна.

Тэгвэл нийгэмд өөрчлөлтийг авчрах зорилготой "Өвөрөө хаацайлахгүй бол, дараа нь өвөрт тань орж мэдэхээр байна шүү. Цаашилбал хүний эрх, соёлын өв, улс төрийн ёс жаяг ноцтойгоор зөрчигдөж байна" хэмээн онцгойлсон уг цахим өргөдөл нь НҮБ болон дэлхийн хүний эрхийн байгууллагуудад хандаж байгаа аж.

Зорилтот 15 мянган цахим гарын үсгээ цуглуулахад гурван мянга хүрэхгүй хүний дэмжлэг хэрэгтэй байгаа учир та өөрийн хэдхэн секундийг зарцуулан, энэ том тэмцлийн нэг хэсэг болоорой. Та энэ холбоосоор ороод, овог, нэр, и-мэйл хаягаа оруулаад л цахим гарын үсгээ баталгаажуулах боломжтой. 

Эх сурвалж: The Washington Post, The New York Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэнгэл
4 жилийн өмнө
66.181.161.38

Монгол хэл бичгээ хайрлан хамгаалъя

Нарантуяа
4 жилийн өмнө
122.201.21.27

Монгол бичгээ хамгаалахыг дэмжиж байна

Балжинням
4 жилийн өмнө
122.201.21.27

Хятадын бодлогыг эсэргүшцэж байна босоо монгол бичгээ хайрлан хамгаалъя

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.