Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаар тусгажээ. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгчээ.
Цахим шилжилтийн эхний алхам болгож Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас E-Mongolia гэсэн нэгдсэн платформыг гаргаж байгаа юм.
Уг платформ нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд иргэд төрийн үйлчилгээг апп буюу утсаараа эсвэл цахим хуудсаар дамжуулан авах боломжтой болно.
Платформыг албан ёсоор ирэх аравдугаар сарын 1-нээс нээнэ. Одоогоор 46 үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд ирэх сараас иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болох ажээ.
Тухайлбал, иргэний үнэмлэх дахиж захиалах, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаяг баталгаажуулах лавлагаа зэрэг үйлчилгээг авах боломжтой. Цаашлаад иргэдийн авдаг 400 гаруй үйлчилгээ бий тэнлээс 181 үйлчилгээг энэ ондоо багтааж цахимжуулах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.