СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ Австралийн нэвтрүүлэгчийг баривчлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын эрх баригч. Австралийн иргэн Чен Лей нь CGTN сувагт найман жилийн турш ажиллахаасаа өмнө CNBC телевизийн Хятад дахь сэтгүүлчээр ажиллаж байжээ.

Австралийн Гадаад хэргийн сайд Мэрис Пэйний мэдээлснээр хатагтай Чен Лейг Хятадын Засгийн газар баривчлан саатуулсан талаар наймдугаар сарын 14-ны өдөр анх мэдэгдсэн байна. Өнгөрөгч сарын 27-ны өдөр Австралийн консул баривчлагдсан нэвтрүүлэгчтэй видео дуудлага хийжээ.

Чен Лей CGTN сувгийн бизнесийн шоу нэвтрүүлгүүдийг хөтөлдөг бөгөөд тус сувгаар дамжуулан Хятадын Коммунист нам дэлхий дахинд зөөлөн хүчний дипломат ажиллагаа явуулж, улс орноо эергээр харагдуулах алхмыг хэрэгжүүлж ирсэн хэмээн эх сурвалжид дурдсан байна.

Австралийн Засгийн газар дэлхийн 25 сая гаруй иргэн өвчлөөд буй коронавирусийн халдварын тархалтад БНХАУ-ыг буруутгаж эхэлснээс хойш хэдэн сарын турш хоёр улсын харилцаа хурцадмал байгаа юм. Канберрагаас Хятадад ажиллаж, сурч, амьдардаг иргэддээ хандан гэнэтийн баривчилгаанд өртөж болзошгүй гэдгийг долдугаар сард сэрэмжлүүлж байжээ.

Чен Лей бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлийнхэн нь түүнийг суллуулахаар Австралийн Засгийн газартай ойр хамтран ажиллаж байгаа ажээ. Эрх баригчид иргэнээ суллахын тулд бүхий л замаар тусалж дэмжихээ мэдэгдсэн байна. .

Хятадын Засгийн газар 2019 оны нэгдүгээр сард Хятад гаралтай Австралийн зохиолч Ян Хенжуныг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр баривчилсан ба одоог хүртэл суллагдаагүй байгаа юм.

Эх сурвалж: BBC, CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.