Энэтхэг улс Ковид-19 коронавирусийн халдварын 3,687,939 тохиолдлоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм.
Тус улсын Ерөнхийлөгчийн албыг 2012-2017 оны хооронд хашиж байсан 84 настай Пранаб Мукержи таалал төгссөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр таалал төгсөхөөсөө гурван долоо хоногийн өмнө коронавирусээр халдварласан тухайгаа мэдэгджээ. Коронавирусийн халдвар авсныг нь илрүүлэх үед Ерөнхийлөгч агсан тархины судсан дахь цусны бүлэгнэлээ авахуулах мэс засалд орохоор эмнэлэгт хэвтсэн байжээ.
Мукержи Энэтхэгийн улс төрд 51 жил зүтгэхдээ Сангийн болон Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайдуудаар ажиллаж, нэр хүнд байр сууриа бататгасан эрхэм юм. Ерөнхий сайд Нарендра Моди түүний эх орондоо оруулсан хувь нэмрийг алдаршуулж, хүнд гарз тохиосныг мэдэгдлээ. Мөн одоогийн төрийн тэргүүн Рам Нат Ковинд өмнөх Ерөнхийлөгчийг олон нийтийн төлөө үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан гэдгийг хэлж эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.