Шинэ долоо хоногийн эхэнд коронавирусийн халдварын тохиолдол дэлхий даяар 25,6 сая бүртгэгдэж, 854,000 гаруй хүн нас бараад байна. АНУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд халдварын тохиолдол 6,2 саяд хүрчээ. Нэгдсэн улсын дараа хоёрдугаарт Бразил улс 3,9 сая буюу бараг дөрвөн сая тохиолдлоор бичигдэж байгаа бол Энэтхэг улсад халдварын тохиолдол 3,6 сая бүртгэгдсэн байна.
Америкт сүүлийн нэг сарын хугацаанд сая тохиолдол нэмж илэрсэн бөгөөд 187,736 хүн нас баржээ. Халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байсан Их Британи, Франц, Испани улсуудад ням гарагийн байдлаар тархалт буурсан байна.
Шинэ долоо хоногийн эхэнд дэлхий даяар оюутан сурагчид хичээлийн шинэ жилдээ элсэн орж байгаа тул халдварын тархалт хүүхдүүдийн дунд нэмэгдэж болзошгүй гэсэн сэрэмжлүүлгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс өгч байна.
Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19 коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгад зөвшөөрөл олгохын өмнө анхааралтай, нухацтайгаар хандахийг анхааруулаад байгаа юм. НҮБ-ын мэргэжилтэн Сумя Сваминатан дэлхийн улс орон бүрт коронавирусийн эсрэг эм тариаг хүн дээр туршилгүйгээр хөгжүүлэх эрх бий гэжээ. Одоогоор 143 оронд урьдчилан сэргийлэх тарилгыг клиникийн өмнөх туршилтад оруулсан бол 33 оронд клиникийн туршилтад оруулаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.