БШУЯ-аас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Жайка ОУБ-ын санхүүжилтээр ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчдыг цахим ном уншигч \DAISY-E-PUB\ төхөөрөмжөөр хангажээ.
Тус сургуульд суралцаж буй харааны бэрхшээлтэй сурагчдад брайл сурах бичиг болон брайлаар хэвлэсэн сургалтын нэмэлт материалыг багш нар өөрсдөө бэлтгэн хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.
Харин одоо багш сурагч аль аль нь цахим уншигч төхөөрөмжийг ашиглан богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, багш сурагчдад даалгавар өгөхөд илүү хялбар болж байгаа юм.
116 дугаар сургуулийн 19 бүлэгт харааны бэрхшээлтэй нийт 121 сурагч суралцаж байна. Тус сургуулийн сурагч болон багш нарт зориулсан 160 ширхэг цахим уншигч төхөөрөмжийг ийн гардуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.