СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

"Эрдэнэс Таван Толгой" ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК руу шилжүүлжээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай

Танилцуулга

Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийг олгохтой холбоотой хийгдсэн бэлтгэл ажил болон хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг зохион байгуулахтай холбоотой танилцуулга.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр тогтоолоор иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцааны ногдол ашгийг мөнгөн хөрөнгөөр хуваарилахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ногдол ашгийг олгох ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэв.

Үүнд:

1. Иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг 90 төгрөгөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварыг суутган нэгж хувьцаанд 81 төгрөгөөр тооцож ногдол ашгийг олгох, ногдол ашгаас суутгагдсан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх.

2. Үнэт цаасны компаниудаар дамжуулан “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-нд данс нээлгэсэн, тус компанийн банкуудтай байгуулсан мэдээлэл солилцох гэрээний дагуу хувьцааны ногдол ашиг хүлээн авах данс нь баталгаажсан иргэдийн ногдол ашгийг олгох, ногдол ашиг хүлээн авах банкны данс нь баталгаажаагүй иргэдийн дансны мэдээллийг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системээр дамжуулан баталгаажуулж, ногдол ашгийг олгох

Тайлбар

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 199.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор байгаагаас Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,

 

Хийгдсэн бэлтгэл ажил

Сангийн яамнаас иргэдэд олгох хувьцааны ногдол ашгийг хүндрэлгүй шуурхай олгох, ногдол ашгийн олголт саатахаас сэргийлэх зорилгоор ногдол ашгийн хөрөнгийг “ЭТТ” ХК-ийн ногдол ашгийг Төрийн сангийн багцын гүйлгээний системээр дамжуулан 2,512,768 иргэн, 486 аж ахуйн нэгжид шилжүүлэхтэй холбоотой
ҮЦК-иудаас ирүүлсэн арилжааны банкны данс нь баталгаажсан 839,525 иргэний ногдол ашгийн мөнгийг төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулсан бөгөөд эдгээр иргэдийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлсэн болно. Төрийн сангийн данснаас иргэдийн арилжааны банк дах данс руу гүйлгээ хийгдэнэ.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалын систем /Е-Баримт/
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-д “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгө хадгалах эрхгүй бөгөөд үнэт цаас хадгалуулагчийн өмчлөл дэх үнэт цаасны ногдол ашиг болон үнэт цаас худалдсаны төлбөрийг банкин дахь харилцагчийн нэр дээрх дансанд байршуулна” гэж заасан.
“ЭТТ” ХК-ийн ногдол ашгийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй олгох хүрээнд үнэт цаасны компанид дансгүй иргэдийн арилжааны банкны дансны мэдээллийг НӨАТУС-ээр дамжуулан баталгаажуулсны үндсэн дээр ногдол ашгийг олгох бэлтгэлийг хангалаа.

Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/

Төрийн үйлчилгээний цахим машинаар үнэт цаасны дансны хуулгаа харах үйлчилгээг 2020 оны 4 сарын 22-нд орон даяар нэвтрүүлсэн. Иргэн 21 аймагт байрлах 33 ТҮЦ машин, УБ хотод байрлах 77 ТҮЦ машинаар дамжуулан 1991-1994 оны их хувьчлалтай холбоотой хувьцааны талаарх мэдээлэл, ногдол ашиг ногдол хувь олгогдсон талаарх мэдээллээ болон “ЭТТ” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшлийн талаар болон 2019 оны ногдол ашиг орсон эсэх талаарх мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн.

Үүний үр дүнд, иргэд, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд ногдол ашиг, ногдол хувийн мэдээллээ авахын тулд Улаанбаатар хотод ирж хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй 52 үнэт цаасны компаниуд дээр өөрийн биеэр очих шаардлага үүсдэг байсан хүндрэл, чирэгдэл арилсан.
486 ААН-үүдэд ногдол ашиг тараах нь


Банк хоорондын гүйлгээ дамжуулахад аж ахуйн нэгжийн нэр зөрөх, гүйлгээ буцах, аж ахуйн нэгжийн хэлбэр, эзэмшигч өөрчлөгдсөн зэрэг хүндрэл гардаг тул "ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн ногдол ашгийг Төрийн сангаар дамжуулан гүйлгээ хийлгүйгээр “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараах нь анхан шатны баримтын бүрдэл хангах, банк хоорондын гүйлгээ буцах эрсдэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай юм. Аж ахуйн нэгжүүд ҮЦК-иар дамжуулан анхан шатны баримтыг бүрдүүлэн мөнгө хүсэх өргөдлийг аж ахуйн нэгжийн данс захиран зарцуулах эрх бүхий этгээдийн баталгаажсан гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэний үндсэн дээр ногдол ашгаа авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ариунзаяа
4 жилийн өмнө
202.55.188.86

хэзээ орж эхоэх вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.