СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Япон улсыг хамгийн удаан удирдсан, ирэх сард 66 хүрэх гэж байгаа Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие муудаж, нэг өдөр хоёр ч удаа эмнэлэгт очсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо баасан гаригт мэдэгдлээ.

Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм. Түүний өмнөх олон жил Ерөнхий сайдаар ажилласан дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний нагац ах Сато Эйсаку эзэмшдэг. Мөн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл гэсэн олон асуудалтай тулгараад байсан юм.

Абэгийн энэ огцорсон үйл явдалтай зэрэгцэн Япон улсын дараагийн удирдагчийн өрсөлдөөн түүний тэргүүлдэг Либерал Ардчилсан Нам дотор эхэллээ. Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, намын Бодлого, судалгааны зөвлөлийн дарга Кишида Фүмио, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Дотоод хэргийн сайд асан Нода Сэйко нар дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд байгаа аж. Үүнээс тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сүга Ёшихидэгийн хувьд ард иргэдийнхээ амьдрал, амьжиргааг хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхээ амлаад байгаа юм. Ердийн үед парламент дахь Либерал Ардчилсан Намын хууль тогтоогчид болон орон даяарх намын гишүүдийн саналаар Ерөнхий сайдыг тодруулдаг бол цар тахлын үед түргэвчилсэн сонгууль явуулахаар болжээ.

Тухайлбал, бизнесийн байгууллага, компаниудыг хуримтлалтай болгоход анхаарал хандуулаагүй учраас цар тахлын үед уналтад орж дампуурсан, тус улсын их өр нь том зардлыг бууруулах боломжийг хязгаарлаж, эдийн засгийг сэргээх үйл явцыг удаашруулж байна гэж шинжээчид үзэж байна. гэх тоооцооллыг гаргажээ. “Абэгийн бүтцийн шинэчлэл түүний алдаа байсан. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн цагаачлалын шинэчлэлийн тухай ажил ч юу ч биш байсан” гэж Их Британийн эдийн засагч Самуэл Томбс ярьсан байна. Тус улсын ДНБ-ий хэмжээ энэ жилийн хоёрдугаар улиралд цар тахлын улмаас 4.8 их наяд ам доллар болтлоо буурсан юм. Энэ талаар“Японы эдийн засаг Абэг удирдагч болсны дараа сайжирсан гэж тоглолт хийсэн боловч олон нийтийн санаа бодлыг хангалттай сайн өөрчилж чадаагүй” гэж ахлах эдийн засагч Ёшики Шинке ярьжээ.

Зарим иргэний байр суурийг “Japan today”сайтаас орчуулан хүргэж байна.

Наохита Кожима 55 настай

-Миний бодлоор Абэ намаа удирдсан найман жилийн турш шаргуу ажилласан. Ямар ч удирдагчид олон төрлийн асуудал тулгардаг. Хүн бүрт давуу болон сул тал байдаг. Тэр гадаадын олон оронд зочилж, яриа хэлэлцээр хийсэн. Түүнд олон гавьяа бий.

Рэйжи Ивата 24 настай жүжигчин

-Цар тахлын үед тэр цаг наргүйгээр ажилласан. Энэ үедээ олон шүүмжлэлтэй тулгарсан. Тэр маш сайн ажилласан. Түүнийг огцорсонд би сэтгэл дундуур байна.

Кунио Сэкинэ 62 настай

-Тэр үнэхээр их ядарсан байгааг хараад их цочирдсон. Гэхдээ ажлаа өгнө гэж бодож байсангүй. Түүнийг урт хугацаагаар шаргуу ажиллаасай гэж хүссэн.

Кацуми Абико 79 настай

-Би түүнийг огцроосой гэж удаан хүссэн. Түүний хийсэн бүх зүйл буруу байсан. Ялангуяа үндсэн хуулийн өөрчлөлт буруу байсан. Тэр энэ хуулийн өөрчлөлтөөр биднийг хамгаалж чадаагүй. Би түүнийг уучилж чадахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.31 ДАВАА № 167 (6392)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

аанах
4 жилийн өмнө
59.153.114.226

Сайд нарын танхимын дарга гэж ямар юм байдгийн Засгийн газрын хэрэг эрхлэх дарга гээч. Бас юун Дотоод хэргийн яам бэ. Батлан хамгаалах Яам. Зөв орчуул. Холион бантан Сайд нарын танхимын дарга чинь Ерөнхий сайд байдаг юм аль ч улсад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.