Тээврийн цагдаагийн албан 2020.08.29-30 ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд нийт 709 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.
Хүний амь нас хохирсон хэргүүдийг авч үзвэл:
-2020.08.29-ны шөнийн 00 цаг 20 минутын үед СХД-ийн 24-р хороо Баруун салааны замд Toyota Ist маркийн Б жолоочтой автомашин явган зорчигч 40 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон.
-2020.08.29-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Sonata-6 маркийн Н жолоочтой автомашин Toyota Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 33 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон.
-2020.08.30-ны шөнийн 05 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Дадал сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Нархан зочид буудлын хашаан дотор улсын дугааргүй даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
-2020.08.30-ны өдрийн 14 цаг 40 минутын үед Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин төмөр хашлага мөргөж, зорчигч 28 настай, эрэгтэй Н-ийн амь нас хохирсон.
-2020.08.30-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 71 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж ажилласан байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 106 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.