Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд гаргаж буй зардлаа нэмэгдүүлж байна. Үүний улмаас тэдний өр Дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд хэмжээнд хүрсэн талаар “The Wall Street Journal” онцолжээ.
2020 оны долдугаар сард өндөр хөгжилтэй орнуудын өр дэлхийн ДНБ-ий 128 хувьтай тэнцжээ. 1946 онд энэ үзүүлэлт 124 хувьтай байв. Дэлхийн II дайны дараа хөгжингүй орнууд эдийн засгаа өсгөсний ачаар өрөө хурдан нимгэлж чадсан бөгөөд 1959 он гэхэд ДНБ-тэй харьцах өрийн хэмжээ хоёр дахин буурчээ.
Гэвч энэ удаад ийм үр дүнд хүрэхэд хэцүү гэж “The Wall Street Journal” сонинд тэмдэглэжээ. Үүний шалтгаан нь хүн амын өсөлт удааширч, ажиллах хүч багасаж, бүтээмж буурч байгаатай холбоотой аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.