СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-08-28

LIVE: Ч.Ундрам: Кембриджийн хөтөлбөр нэвтрүүлэх гээд байгаа гишүүдтэй мэтгэлцэхэд бэлэн байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут гишүүд хамтран "Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг" байгуулжээ

Гэвч уг хөтөлбөрийг эсэргүүцсэн шүүмжлэл төрийн ордонд, тэр дундаа зарим гишүүдээс гарч эхэлжээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Би 10 гаруй жил боловсролын салбарт анхан шатнаас нь удирдах түвшин хүртэл ажилласан. Өнөөдөр хууль батлагчдын эгнээнд нэгдэн ажиллаж байна. Энэ асуудал дээр хоёр талын байр суурь хууль батлагчдын дунд явж байна. Яахав эрүүл мэтгэлцээн юм даа. 

Бид үндэсний хөтөлбөрөө шинэчилж сайжруулах замаар боловсролын реформыг хийх ёстой. Яагаад гэвэл ирэх жил Монгол Улсад анхны ЕБС байгуулагдсаны 100 жилийн ой болно. Бид хойд хөршөөсөө анхны боловсролын хөтөлбөр нэвтрүүлж авч байжээ. Өнгөрсөн жилүүдэд бид дандаа гадны хөтөлбөрөөр Монгол хүнээ боловсруулж, сургаж ирсэн. Бид Монгол хүнээ монгол хөтөлбөрөөр бэлдэх ёстой. 

Тэртээ тэргүй Монголын онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр байсаар байтал гадны орны хөтөлбөрийг бид нэвтрүүлэх шаардлагагүй. Кембриджийн хөтөлбөр нэвтрүүлээд 10 жил болсон ч уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гурван сургууль нь маш өндөр зардалтай, байр савны асуудлаа ч шийдээгүй байна. 62 сургууль байгуулна гэвэл бусад 90 хувийн нөөц боломжийг шавхана гэсэн үг шүү дээ. 

Сандал ширээний асуудлаа шийдэж амжаагүй байж яаж бид Кембриджийн хөтөлбөр лүү орох вэ. Тэрэнд орвол үндэсний хөтөлбөрөө л сайжруулж, урагшаа харж явах ёстой.

Өчигдөр би энэ чиглэлийн лобби бүлэг байгуулна гэдгээ ХМХ-д өгсөн ярилцлагадаа мэдэгдчихсэн байсан. Гэтэл өнөөдөр зарим гишүүд эсрэг лобби бүлэг байгуулжээ. Тэднийг би эрүүл мэтгэлцээнд урьж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
4 жилийн өмнө
202.21.124.133

ter gadnii balai hutulbur yarihaa bolioo teneg sdaanuudaa bas neg yumnii gar hul bolj baigaa bizde ternees naana hiih yum ih baina surguuli tsetserlegee hureltseetei bari. kembpejeer bayan yaduugiin yalgaa arilna ch geh shig soliotoi yumnuud hiih yumaa bitgii olj yadaad bai,, vhsen huurnii chin kembperj

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.176

Аоь хөтөлбөрийг сонгохоо иргэд өөрсдөө мэдэг. Та нар Үндэсний хөтөлбөрөө сажруулах үүрэгтэй. Тэрнээс бидний сонгоод сураад амжилттай яваа хүүхдүүдийн минь зүтгэж, хичээж олж авсан боломжийг бүү хулгайл.

Зочин.
4 жилийн өмнө
64.119.19.239

Ч.Ундрам гишүүнийг олонхи дэмжинэ.бизээ.Энэ нэг хэдэн хөтөлбөр гэсэн нэрийн дор мөнгө илэгч нар одоо боль.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.21

Монгол улсынхаа хөрсөнд буух л шийдвэр хэрэгтэй юмсан 90ондхэт барууны ардчилал хуулснаас ийм болсон шүү!!!!өндөр хөгжил хүмүүсийн ухамсрын түвшин өндөр хөгжилтэй ороной жишэжболохгүй бэлтгэл хэрэгтэй

Ч.Эрдэнэчимэг
4 жилийн өмнө
202.126.89.73

зѳв ш дээ, ном сурах бичиг,сургах орчин,багш нараа бэлдэж чадаагүй байж юун Кембрижийн хѳтѳлбѳр вэ? Харганы зунгаг түүж эсгий хийнэ гэдэг болох байлгүй дээ

Захирал
4 жилийн өмнө
150.129.141.244

САНАЛ НЭГ БАЙНА 3 СУРГУУЛИЙХАА АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ ,ҮНЭЛЖ ДҮГНЭЭГҮЙ БАЙЖ ГАДНЫ.НЭГ ХӨТӨЛБӨРТ ХОШУУРЧ ХҮҮХДҮҮДЭЭР ТОГЛОХ ХЭРЭГ БАЙХГҮЙ МЭТГЭЛЦЭЭНД БЭЛЭН ШҮҮ

Зочин
4 жилийн өмнө
150.129.140.204

Тэр нэвтрүүлэх гээд байгаа Кембридж нь байдаг Англи нь өнөөдөр Оросын сургалтын тогтолцоог хамгийн шилдэг нь гээд судлаад нэвтрүүлэх гээд байж байдаг.

Бб
4 жилийн өмнө
66.181.161.89

Өвөр Монголын олон түмэн Монгол хэлээ үр хүүхдүүд ээ үлдээх гэж тэмцэж байхад энэ мануухайнууд хагас эрлийзээд байгаа хэлээ бүр мөсөн устгах суурь тавих бэлтгэл ажилдаа орохнээ . Хог новшнууды тар нь танигдаж эхэлж байна

Иргэн
4 жилийн өмнө
202.9.40.172

Ундрам гишүүнд талархаж байна. Үндэснийхээ хөтөлбөрийг сайжруулж, хөтөлбөр , сурах бичиг сайжруулж, багш нарын мэрэгжлийг чанаржуулахад анхаарах хэрэгтэй болов уу.

Зочин
4 жилийн өмнө
66.181.188.28

Анхан шатны сургалтын систем, нийгмийн хамгаалал нь дэлхийд шилдэгт тооцогдож байгаа Финлянд зэрэг скандинавын хойгийн улс орнууд бас Англи улс ч гэсэн ЗХУ-ын сургалтын системийг сайн гэж улсынхаа бодлогод тааруулан хэрэглэж байна. Бас Солонгос улс 2025 оноос хувийн дунд сургуулиудаа хаана гэж байна. Тусгаар тогтносон Монгол улсад еерийн боловсролын бодлого байх естой! Хэдий болтол бид бусдыг сохроор хуулбарлаж аялдан дагах юм бэ!

зочин
4 жилийн өмнө
202.126.89.225

Өөрийн хүүхдээ Англи сургуульд40.50 саяар сургадаг.Хүний хүүхдийг жирийн ард түмний хүүхдийг сургахаас юунд айна бэ?Хүүхэд нь хаана сурдгийг асуугаарай даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.