УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут гишүүд хамтран "Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг" байгуулжээ
Гэвч уг хөтөлбөрийг эсэргүүцсэн шүүмжлэл төрийн ордонд, тэр дундаа зарим гишүүдээс гарч эхэлжээ. Энэ талаар манай сурвалжлагч лобби бүлгийн гишүүдээс тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Кембриджийн хөтөлбөр буюу дэлхий нийтэд хүлээн зөвшөөрлөгдсөн боловсролын цогц систем дэлхийн 100 гаруй оронд нэвтэрсэн. Манай улс 2010 онд боловсролын системдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Одоогоор төрийн гурав, хувийн 18 сургуульд энэ хөтөлбөр хэрэгжиж байна. 10-80 сая төгрөгийн санхүүжилт төрөөс авч хэрэгжүүлдэг.
Аймаг бүрт хоёр, дүүрэг бүрт хоёр Кембриджийн хөтөлбөр бүхий сургууль байгуулах, одоо байгаа сургуульд нь энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх ёстой гэсэн байдлаар анхны яриа эхэлсэн. Өнөөдөр лобби бүлэг байгуулах хүсэлтээ өглөө. Найман гишүүнтэй. Монголын боловсролын үндэсний хөтөлбөрийг олон улсад өрсөлдөх хэмжээнд аваачих зорилготой. Нийт сургуулийн 10 хувь буюу ядаж 62 сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Бид олон сургууль байгуулах гэсэн хэрэг биш. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн босго бүхий хөтөлбөртэй болох ёстой. 2010 онд Монгол Улсын Засгийн газраас Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Англи-Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулсан. Энэ хүрээнд 2019 онд 30 сургуулийг кэмбриджийн хөтөлбөрт шилжүүлэн, 3 сургуульд лаборатори маягаар туршин багшийг сурган, улсын хэмжээнд чадавхийг сайжруулахаар тусгасан. Өмнөх парламентын үед энэ гэрээний үр дүнг нягтласан. Дүнг нь БСШУС-ын сайдад өгсөн. 2012 онд энэ хөтөлбөрийг Үндэсний цөм хөтөлбөр болгосон. Ингээд лаборатори сургууль гарч ирсэн. Ингэснээр сурагчдыг ялгаварлах байдал үүссэн. Энэ бүхнийг арилгахын төлөө манай лобби бүлэг ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яагаад байж болохгүй гэж дуртай нь сурах хэрэгтэй