УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш 14.00 цагаас эхэлж, төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Өнөөдрийн чуулганаар 10 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдааныг орхиж гарлаа. Учир нь АН-ын бүлэг төсвийн тодотгол нүдээ олсонгүй, асуудлаа эрэмбэлж чадсангүй гэж үзжээ. Мөн энэ удаагийн ээлжит бус чуулган төдийлөн үр дүнгүй байсан хэмээн дүгнэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тус төсвийн тодотгол ард түмний хэрэгцээг анхаарсангүй. Өдөр болгон хаалгаа барьж буй аж ахуй нэгжүүд нэмэгдэж, ажилгүйдэл хавтгайрсан энэ үед иргэдийн бүсийг чангалсан л тодотгол боллоо. Дундаж давхаргын амьдралыг бодсон тодотгол хийж чадсангүй.
Хууль бус зүйлийг хуулийн дагуу болгох гэж оролдсон төсвийн тодотгол байлаа. Тиймээс АН хамтран оролцож, дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. "Тодотголыг татаж ав" гэдэг шаардлага тавьж чуулганы хуралдааныг орхин гарлаа. Монгол орны нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь ган гачигтай байна. Тухайлбал Баянхонгор аймаг зуншлага хүндэрсэн, өвөлжилт хүндрэх нөхцөлтэй болсон үед төсвийн тодотголд цохих хэмжээний анхаарлыг тийш нь хандуулах, гамшгийн үед яаралтай арга хэмжээ авах зүйлсийг ярьсангүй" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ одоо юу яриад байнаа. Тодотгол хийх нь түмэн зөв дөө
Энэ одоо юу яриад байнаа. Тодотгол хийх нь түмэн зөв дөө
Ардчилсан намынхан энэ хэдэн тэнэгтээ хариуцлага ярь хогийн хэрүүл хийхээс хэтрэхгүй намын нэр гутаахаас цаашгүй
Ene. An n nekhduud.negee l kheruulee.khiigeed. ene. Ganbat. Purebdorj batsuurl.nar. khamgarvh.chadakhgyi. bol bustaa
Ene. An n nekhduud.negee l kheruulee.khiigeed. ene. Ganbat. Purebdorj batsuurl.nar. khamgarvh.chadakhgyi. bol bustaa
60n chavgantsiig ANion aldaanii ur dun 9 yaj ch chadahgui. Songoson irgediin setgel zuig urt hugatsaand uiggui beldsen uchir unagaj chadah huch odoohondoo alga. Het davraad poporkuuddaa haldsan nutsuld Lukagiin esteg belarussiin ard tumen shig manai 90n on shig gudamjindaa garch baij zasna. Martsanaas manaid Shorongiin parlament burdej baina. Odoohondoo narnii parlament huchtei baigaa uchir tsuunh baina. ANiohan olonhi baigaa ni songuuliin ue dung dahin tod haruulj baina.