СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-08-28

Ж.Чинбүрэн нарын гишүүд "Ардыг анагаах" лобби бүлэг байгуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын гишүүд нэгдэн НББХ-ны дэргэд "Ардын эрүүл мэндийг дэмжих" лобби бүлгийг байгуулжээ. Тэд эрүүл мэндийн салбарт шийдэл хүлээсэн олон асуудлыг цэгцэлж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах аж

Төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжийг санаачлан батлахын төлөө лобби бүлгийн гишүүд Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран идэвхтэй ажиллах юм.

2020-2024 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд:

  1. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  2. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний Д вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх,
  3. Нийгмийн эрүүл мэндийн салбарын өвчин болон нэвчиж, олон талын урхагт үр дагаврын уг шалтгаан болсон архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах,
  4. Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, ажиллагсад иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих,

Дээрх үндсэн 4 чиглэлд иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, идэвх санаачилгатай ажиллахаа мэдэгдлээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.