СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-08-28

LIVE: Баруун таван аймгийн гишүүд нэгдэн лобби бүлэг байгуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий зэрэг баруун таван аймгаас сонгогдсон гишүүд нэгдэн "Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах" лобби бүлэг байгуулжээ

Тус бүлэг Хөшөөтийн уурхайг түшиглэсэн шахмал түлшний үйлдвэр байгуулах санал гаргаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар өгчээ. Учир нь баруун таван аймгууд хонхор, хотгор газарт байрладаг онцлогтой учир утаа, тоосны асуудал газар авчээ.

Тиймээс баруун бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, ховор амьтан ургамлыг хамгаалах, нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг хангахын тулд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.