Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (MNBA)-ноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн В зэрэглэлийн УАШТ болж байна. Тэмцээн энэ сарын 24-нд “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд эхэлсэн.
Уг тэмцээнд Гавъяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү Энхийн-Од, Мөнхийн-Од нар нэг багт тоглож байгаа ажээ.
Энэ талаараа гавъяат Ц.Шаравжамц "Хоёр хүүгээ нэг багт тоглохыг харах аз жаргал юм байна шүү. Өмөлзөх гээд байх юм" хэмээн цахим хуудаснаа жиргэжээ.
Ц.Шаравжамцын хүүхдүүд “Tommy Basketball Academy" багаас тоглож байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.