СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-28

Есдүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аян эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зарлаж байна.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "УИХ-аар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг тусган үндсэндээ батлах гэж байна. юм.


Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээнд угаарын хийнд хордсон 2,500 хүн эмнэлэгт ханджээ. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал юм.

юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрсөн, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална.

. Есдүгээр сараас эхлэн дахин 15 мянган угаар мэдрэгчийг суурилуулна. Угаар мэдрэгчийг өрөө болгонд суурилуулах шаардлагатай. Мөн батарейгаа шалгаж солихыг зөвлөж байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.