Эрүүл мэндийн яамны /2020-08-28/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 267,000 хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн эндсэн бөгөөд өмнөх өдрөөс өссөн үзүүлэлттэй байна.
Олон оронд халдвар дахин голомтлон гарч байгаа нь сүм хийд, цэнгээний газрууд, олон нийтийн арга хэмжээнээс үүдэлтэй байгааг ДЭМБ-аас мэдээллээ.
Дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 27-нд нийтдээ 471 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, бүх сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй байна.
Коронавирус илрээгүй шинжилгээ:
Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 301, эдгэрсэн 291 буюу 96,6 хувийг эмчилсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33 хүн, гэрийн ажиглалтад 35 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд есөн хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 32 хүн ажиглалт,тандалт эмчилгээнд байгаа”гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.