СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-08-28

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2020.08.27/ хаалтаа хийнэ.

Өнөөдөр чуулганы хаалтаас өмнө МАН-ын бүлэг хуралдана. Мөн Төсөв болон Эдийн засгийн байнгын хороод хуралдаж ээлжитб ус чуулганаар хэлэлцсэн асуудлуудын эцсийн хэлэлцүүлгүүдийг хийнэ. 

Харин Төрийн байгуулалтын байнгын хороогоор: 

-Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
-“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. 

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор: 

-Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. 

Харин Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт:

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулиуд

- “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

- “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 

- “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг эцэслэн баталсны дараа хаалтаа хийнэ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.