СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-08-28

Хүүхэд харах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөг зарцуулахыг дэмжжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өчигдөр/2020.08.27/-ийн хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гаргаж байнгын хороогоор дэмжигдсэн “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хангамж, бараа материалын зардал болон эд хогшил, урсгал засварын зардлаас 2.5 тэрбум төгрөгийг хасаж хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” саналыг чуулганаар дэмжжээ. 

Ингэснээр цар тахлын үед гэртээ үлдэх болоод буй хүүхдүүдийг "Хүүхэд харах үйлчилгээ"-д хамруулах боломжтой болох нь. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 10.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буураад байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.