СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орон орны өглөөний цай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Дэлхийн өнцөг булан бүрд "Өглөөний мэнд" гэхийг өөр өөр хэлээр хэлдэгтэй адил орон орны хүмүүсийн өглөө босоод иддэг хоол нь харилцан адилгүй. Эдгээр өглөөний цайны зарим нь таны иддэг зүйлсээс тэс өөр бөгөөд ойлгомжгүй санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч дэлхийн өглөөний цайны соёлын өргөн цар хүрээ, ялгаа болон ижил төстэй талууд нь танд сонирхолтой санагдах нь лавтай. Ингээд орон орны өглөөний хоолнуудыг танилцуулж байна.

Этиоп

Этиопын албан ёсны хэл болох амхар хэлээр өглөөний хоолыг "qurs" гэх бөгөөд эдгээр нь ихэнхдээ төрөл төрлийн кааш байдаг. Тэдгээрээс хамгийн алдартай нь "genfo" нэртэй кааш.

Дараа нь зуурсан гурилаа бөөрөнхий хэлбэрт оруулаад, голд нь нүх гаргадаг байна. Уг ухсан хэсэгт цөцгийн тосыг "berbere" хэмээх амтлагчтай хольж хийх бөгөөд зуурмагийн ирмэгээр тараг түрхэн иддэг аж.

Япон

Японы өглөөний хоолонд өдрийн аль ч үед идэхэд тохиромжтой зүйлс байдаг. Ихэнх өглөөний цай нь жижиг тавгууд дээр тавьсан багахан хэмжээний уламжлалт япон хоолноос бүрддэг.

Түүнчлэн тамагояки гэх тэгш өнцөгт хэлбэрээр шарсан, бага зэрэг чихэрлэг омлетыг ихээр иддэг байна.

Исланд

Уг тос нь Омега-3-аар баялаг бөгөөд тус улсын загасны аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүний нэг. Гэвч улирлын чанартай өвчнөөс урьдчилан сэргийлдэг энэхүү тос нь исландчуудын өглөөний цайны цорын ганц сонголт биш юм.

Илүү амттай өглөөний хоол идэхийг хүссэн үедээ тус улсын иргэд "hafragrautur" нэртэй өтгөн овьёосны зуурмаг иддэг байна. Үүнийгээ самар, үзэм, элсэн чихрээр амтлан, эсвэл "skyr" хэмээх өтгөн тараг шиг шинэхэн бяслагтай хольж иддэг гэнэ.

Марокко

Мароккод гаатай цайнаас гадна амуу буудайн талх өглөөний хоолны гол хэсэг байдаг. Эдгээрийг агч модны сиропын оронд цөцгийн тос, зөгийн балаар амталж иддэг байна.

Герман

Буфет маягийн өглөөний цайны таваг хиам, зүссэн мах, бяслаг, талх, нарийн боов, түүнчлэн шинэ жимс, чанасан өндөг, гэрийн чанамал гэх мэт төрөл бүрийн сонголтоос бүрддэг аж.

Тунис

Тунисийн иргэд өглөө босоод лаблаби нэртэй амтат вандуйны шөлийг идэх дуртай. Энэхүү шөлөнд амтат вандуй болон харисса амтлагчийг заавал хийдэг хэдий ч бусад нь хувь хүний өөрийнх нь сонголт юм.

Мөн уг шөлөнд өндөг хийх нь элбэг.

Болгар

Энэхүү өглөөний хоол нь олон болгарчуудын бага насны дурсамжит хоол юм.

Жижиг, дөрвөлжин хэлбэрээр зүссэн талх дээр халуун сүү эсвэл цай цутган, бяслаг, цөцгийн тос, элсэн чихэр нэмж, дэвтээгээд, зөөлөн болсных нь дараа халбагадан иддэг.

Португали

Энэ улсын иргэд өглөөний цайгаа сүүтэй кофегоор эхлүүлдэг. Ихэнх португалчууд кофетойгоо шарсан талх болон энгийн талх иддэг боловч боловч Португалчууд эдгээр тартыг мөн 11:00 цагийн өдрийн кафены завсарлагын үеэрээ зууш болгон иддэг байна.

Тайвань

Энэхүү шинэхэн шар буурцгийн сүү нь тус улсын онцлог бөгөөд ихэвчлэн гудамжны худалдаачид, зоогийн газрууд өглөө бүр үйлчлүүлэгчдэдээ зориулан шинээр хийдэг аж.

Өвлийн улиралд халуун, зуны улиралд хүйтнээр нь уудаг уг сүү нь Тайванын ердийн өглөөний хоолны нэг хэсэг болох ногоон сонгинотой бин, банштай төгс нийцдэг.

Итали

Италичууд бараг л өглөөний цай уух завгүй гэмээр кофе шопоос захиалсан эспрессогоо тэр дороо уучхаад, яаралдан гараад явдаг. 

АНУ

Давстай болон чихэрлэг хоёр амтны төгс хослол нь энэ өглөөний цайг хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дуртай хоол болгосон билээ. Панкэйкийг амталж болох зүйлс маш олон боловч цөцгийн тос, агч модны сироп нь алтан стандарт хэвээр байгаа юм.

ОХУ

Зарим хүмүүст итгэхэд хэцүү байж магадгүй ч загасны түрс бол Оросын түгээмэл өглөөний хоол юм. Улаан эсвэл хар түрс нь блины эсвэл оладьи бин дээр тавьж идэхэд тохиромжтой.

Гэхдээ ажлын өдрүүдэд оросуудын өглөөний хоол илүү хялбар байдаг. Түрсийг хар талх дээр тавьж иддэг бөгөөд заримдаа цөцгийн тос нэмж түрхдэг байна.

Эх сурвалж: CNN

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхмаа
2 жилийн өмнө
66.181.161.77

Сонирхолтой байлаа

Анужин
3 сарын өмнө
116.206.83.106

Гоё

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.