Нийслэлийн орон сууцны корпораци/НОСК/-ийн захирал асан Б.Сүхбаатараас "Түрээсийн орон сууц"-ны талаарх мэдээлэл авлаа. Түүний хэлж буйгаар одоогоор 3000 гаруй айл түрээсийн орон сууцанд хамрагдаад байгаа бөгөөд цаана нь 30-40 мянгаар тоологдох айл түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна.
НОСК-ийн захирал асан Б.Сүхаатар:
-Өнгөрсөн хугацаанд НОСК хэд хэдэн шинэ хөтөлбөр гаргаж ирсэн. Тухайлбал, “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд түрээслээд өмчлөх орон сууцыг анх удаагаа иргэдэд олгож эхэлсэн.
2019 онд цахим хэлбэрээр сонгон шалгаруулалт хийсэн бол 2020 онд цар тахлын үеийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулж байна. Айлууд ороход бэлэн болоод дуусах шатандаа явж байна.
Цаашдаа түрээслээд өмчлөх орон сууц хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдсан. Нэг удаа зарлаад 14-хөн хоногийн хугацаанд өргөдөл авахад 35-36 мянган иргэн хүсэлт өгч байна. Үүний цаана өргөдөл өгөх хүсэлтэй маш олон иргэд байгаа нь тодорхой. Тиймээс энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх ёстой нь харагдаж байна. Нөгөө талдаа газрыг орон сууцаао солих хэлбэрээр/багадаа 4 га газрыг/ орон сууцжуулах ажил ч үргэлжилж байна.
Ер нь иргэд дахин төлөвлөлт зогсчихов уу, цааш үргэлжлэх үү гэж тандаж байна. Дахин төлөвлөлт зогсохгүй.
Түрүүнд дурдсанчлан газрыг нь орон сууцаар солиод талбар дээр нь дараагийн орон сууц барих хөтөлбөр хэрэгжинэ.
Хоёрдугаарт, гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт. Тухайн орчиндоо амьдрах сонирхолтой айлуудыг хашаандаа сайхан амьдрах боломжоор хангаж, дэд бүтцийг нь шийдэж өгөх ажил хийгдэнэ.
Одоогоор 3000 гаруй айл түрээсийн байранд хамрагдсан. Одоо эхэлж байгаа төсөл хөтөлбөр бол энэнээс хэд дахин илүү айлыг хамруулна. Эхний ээлжинд 30 мянган айлын орон сууцны төсөл бэлэн болж байна. Эхний ээлжинд 2021 онд ашиглалтад орно.
Зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцнуудаас авч иргэдэд өмчлүүлэх байдлаар ч явж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.