СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс ойшхи хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Үүнд, 

-“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

-“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 5 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.