СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрс тээвэрчид найм дахь өдөртөө зам дээр зогсож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Тэд Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх нүүрс тээвэрлэх үнийг тонн тутмыг нь +80 болгохыг уриалсан “80+ аян” тэмцэл эхлүүлээд 14 сар болж байгаа юм.

Гэвч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа учир энэ сарын 19-өөс ийнхүү суулт зарлаж эхэлсэн юм. Улмаар холбогдох албаныханд бичиг хүргүүлснээр

Мөн шаардлагын нэг гол хэсэг болох -80юань буюу хэт бага тарифтай нүүрс тээврийн ачилтыг бүрэн зогсоож цаашид гэрээнд өөрчлөлт оруулах, ЗТХ- ийн сайдын баталсан жишиг тариф мөрдүүлэх талаар хятадын худалдан авагчидтай яриа хэлэлцээрийг хийж эхэлсэн талаар ЭТТ ХК -ийн зүгээс өнөөдөр тээвэрчдийн төлөөлөлд мэдэгджээ.

Ингэснээр тээвэрчдийн нэг шаардлага хангагдах эхлэл тавигдсан боловч  жижиг Тавантолгой буюу орон нутгийн уурхай шийдвэрээ гаргахгүй байгаа болон тээвэрчдийн гурван шаардлагын  нэг болох Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж, Тавантолгой Гашуун сухайтын замд ирүүлэх асуудал шийдэгдэхгүй байгаа тул тээвэрчид цаашид хүлээж, тэмцлээ хугацаагүй үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байна.

Жолооч нар найм хоног зам дээр зогсож эрүүл мэнд нь муудаж байгаа ч ЭТТ уурхай 1тонн/80+ тариф мөрдүүлэх шийдвэрээ баталгаажуулж, Засгийн газрыг цаашид асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхт төлөөлөгч  томилсон нөхцөлд замын хаалтаа буулгахаа онцолсоор байгаа ажээ.

Уг асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нэг өдөр татах нүүрсний нөөц үлдэж, ногоон гарцаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэл бий болж эхэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.