Ирландын цагдаа нар 20 орчим жилийн өмнө алга болсон түрийвчийг эзэнд нь эргүүлэн өгсөн талаар мэдэгджээ.
Дублины Таллагт хэсгийн цагдаа нарын хэлснээр өнгөрөгч мягмар гарагт нэгэн иргэн цагдаагийн газраар зочлон, газраас олсон нууцлаг түрийвчийг хүлээлгэн өгсөн байна. "Уг түрийвч удаан хугацааны турш газарт булагдсан байсан бололтой" хэмээн цагдаагийнхан олон нийтийн сүлжээнд бичсэн юм.
Мөн тус түрийвчинд бэлэн мөнгө байгаагүй бөгөөд харин "Visa" зээлийн карт болон 2001 оны зургадугаар сарын оюутны үнэмлэх байжээ. Албаныхан үнэмлэх дээрх нэрийг шүүн, хэтэвчний эзэнтэй холбоо барихад тэрээр түрийвчээ алдаад хорин жил болсон гэдгийг хэлсэн байна.
Мөрдөн байцаагчид энэ талаар "20 жилийн нууцыг 24 цагийн дотор тайллаа" гэсэн юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.