Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг" Есдүгээр сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг гаргасан бөгөөд долоон чиглэлд нийт 12 удаагийн нислэгээр 3120 иргэнийг татан авахаар урьдчилсан тооцоолол гаргалаа. Тусгаарлах байрны нөөц боломжтой уялдуулан энэ тоог нэмэхийг зорих болно.
Стамбул, Сидней, Сиатль чиглэлд тус бүр нэг удаа нислэг хийнэ. Энэ сард нэмээд хоёр удаагийн нислэгийг Хонконг руу үйлдэх юм. Үүгээр АНУ, Австрали, Канад, Зүүн Өмнөд Азиас иргэдийг авах боломж бүрдэж байна.
Одоогийн байдлаар 62 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 12,976 иргэнээ авчирсан.
Мөн 48 улсаас 12,409 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна.
Өнгөрсөн хугацаанд татан авсан 19400 гаруй иргэнийг шалтгаанаар авч үзвэл УОК-оос тавьж буй 5 шалтгаан болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд байсан.
Хил хаагдсанаас хойш хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 12,793 иргэн эх орондоо ирсэн. Энэ хугацаанд 4,168 иргэн гадаадын улс оронд зорчоод байгаа. Эдгээр иргэдээс эх нутагтаа ирэх хүсэлтээ өгч байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.