Эрүүл мэндийн яамны /2020-08-27/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 26-нд нийтдээ 553 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, 552 хүний сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тус иргэн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бөгөөд 35 настай эрэгтэй Сөүл хотод ажиллаж, амьдарч байсан хүн байна.
Коронавирус илрээгүй шинжилгээ:
ХӨСҮТ-өөс өнөөдөр хоёр хүн эдгэрч, сувиллын ажиглалт руу шилжлээ. Эдгээр иргэд нь 32,24 настай эрэгтэй.
Ингээд Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 301, эдгэрсэн 291 буюу 96,6 хувийг эмчилсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33 хүн, гэрийн ажиглалтад 35 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд есөн хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.