МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны долдугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ.
Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт МИАТ ТӨХК-ийн зүгээс компанийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгийг гардуулан өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.