Хэдхэн долоо хоногийн өмнө цацагдсан Мишель Обамагийн тухай өгүүлэх баримтат кино “Netflix”-ийн хамгийн олон хүн үзсэн топ арван киноны нэгээр шалгараад байгаа юм. Тэгвэл тун удахгүй АНУ-ын өөр нэгэн тэргүүн хатагтай асан болох Хиллари Клинтоны тухай баримтат кино үзэгчдийн хүртээл болох юм байна.
Кино АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтонтой гэрлэсэн үе, Моника Левинскийн шуугиан, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг нэлээд өргөн сэдвийг хамрах аж.
Мишель Обамагийн тухай баримтат киног найруулсан Надия Халгрен “Becoming” ном болон баримтат кино олон мянган хүнд хүрч, африк америк гаралтай эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн. Яг түүнийх шиг түүхээр дэлхий дахин өлсөж байгаа учир Хиллари Клинтоны түүх ч гэсэн олон мянган эмэгтэйд итгэл, урам зориг итгэл өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/entertainment-arts-52979560
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.