УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.
-Х.Нямбаатар гишүүнээ таны хуульд гараа дүрдэг явдал хэрээс хэтэрч байна. 2017 онд хөөн хэлэлцэх хугацааг 5 жил болгож бууруулсан. Үүнээс чинь болоод 800 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 1500 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ял завшиж явж байна. Та засна гэсэн. Зассан. Хөөн хэлэлцэх хугацааг зачихлаа гээд баахан шоудсан. Ял авсан нэг ч гэмт хэрэгтэн байхгүй.
Та Зөрчлийн хуулийг мөн 2016 онд өөрчилсөн. Монголын тал иргэн буюу 1,6 сая иргэн 550 орчим тэрбум төгрөгөрө торгуулчихаад байна. Өнөөдөр дахиад засна гээд шоудаад явж байна. Хууль өөрчилчихөөд, тэрийг засах гэж улс төрийн оноо авах гэж явдагаа болих хэрэгтэй.
Үндэсний аюулгүй байдлын зөлөмжөөр шүүгч нарыг солих хууль оруулж ирсэн. Одоо үүнийгээ больё, ҮАБЗ-өөр өөрчилдөг нь буруу юм байна гээд явж байна. Та хуулийг хуульчийн нүдээр биш цэвэр улстөрчийн нүдээр хардаг юм байна гэж би ойлгож байна.
Одоо эрүүгийн хэргийн шүүгчийг захиргаан дээр эсвэл захиргааны хэргийн шүүгчийг эрүү дээр хольж, сольж аваачих, томилох эрхийг ерөнхий шүүгчид өгөх гээд байх юм бол гацаад байгаа шүүхийн ажиллагаа чинь бүр тоймгүй гацна шүү дээ. Тэгээд дараа нь энийгээ засна гээд оноо авах гэх юм байна л даа. Ийм байдлаар шүүх, хуулийн байгууллагын тогтолцоог эвдээч ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас хэрэг хийсэн хүмүүсийн хилийн хоригийг цуцалсанаар баахан гэмт хэрэгтэн гадагш оргон зайлсан. ШШГГазар энэ оргосон хүмүүстэй ажиллах эрхгүй гээд хаясан. Ингээд олон хүн голд нь хохироод үлдсэн шүү
haraal idsen nyambaatar
Хэрэг хуучирдаггүй Хэрээ цагаардаггүй. Хэрэг хийсэн л бол хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёсгүй.