2020 оны наймдугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл өглөөний 07 цагт Сүхбаатарын талбайд Өглөөний дасгал Сүхбаатар дүүргийн бүх хороодын иргэдийн дунд зохион байгуулагдахаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн үүрэг болгосны дагуу COVID-19 халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн нийт иргэдийн дархлааг дэмжиж сайжруулах үүднээс зохион байгуулж буй өглөөний дасгалд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Холбоо барих:Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн:96072377
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.