СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Сэтгүүлчид УИХТГ, ЗГХМХХ-т албан бичгээ өглөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Парламентын сэтгүүлчид Засгийн газар, УИХ-аас гаргасан түр журмыг мөрдөж хязгаарлалтын бүсэд найман сарын хугацаанд ажиллаж байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон талын мэдээлэлтэй сурвалжлах мөн иргэдийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчидтэй холбоотой хөл хорионы асуудлыг эргэн харж шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг УИХТГ, Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээлгэн өглөө.

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц. Ганзориг:

-Шаардлагыг хүлээн авлаа. Засгийг газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс ордонд нэвтрэх эрхийг 150 гаруй сэтгүүлчдэд өгсөн байдаг. Парламент, УИХ-ын олон нийттэй харилцах хэлтэст 300 орчим сэтгүүлч. Нийтдээ Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш гамшгийн тухай хуулиар улс орон даяар төрийн бүх шатны байгууллагын хөл хөдөлгөөнийг саармагжуулах талаар арга хэмжээ авсан. Засгийн газрын хурал гуравдах өдрийн өглөө 8 цагаас болоод дуусангуут нэгдсэн журмаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч ирсэн уламжлалтай.

Тиймээс Засгийн газраас сэтгүүлчдэд хөл хорио тогтоон хязгаарлаад байгаа зүйл байхгүй. Асуудлыг УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэстэй уулзаж, хамтарч ажиллан шийдэх хэрэгтэй. Дан ганцаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс шийдэх асуудал биш.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар:

-Улс даяар цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбоотой төрийн ордонд орж, гарах хөдөлгөөн одоо хүртэл хориотой хэвээр байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсны дараа бид ямар журмаар ажиллах вэ, тэр хүртэл яаж ажиллах вэ гэх хоёр асуудал байна. Энэ талаар УИХ-ын тамгын газар дээр яригдаж байгаа. Нэгэнт өмнө гарсан журам шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа учир Одоогоор шинэ журмын төсөл боловсруулаад явж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.