СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-26

LIVE: Сэтгүүлчид дахин эсэргүүцлээ илэрхийллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжилж буй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд гурав дахь удаагаа эсэргүүцлээ илэрхийллээ.

Цар тахал гарч эхэлснээс хойш УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжилж байгаа хэвлэл мэдээллийнхэнд төрийн ордны үйл ажиллагаа тодорхойгүй хугацаанд хаалттай болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, тогтсон нэг цэгээс өөр тийш явж, шаардлагатай мэдээ мэдээлэл, ярилцлага, тодруулга авах боломжгүй болоод хагас жил болж байна. Тиймээс парламентын үйл ажиллагааг сурвалжилж буй хэвлэл мэдээллийнхэн гурав дахь удаагаа эсэргүүцлээ илэрхийллээ. 

UBS телевизийн мэдээний албаны дарга Х.Жавзмаа:

"Хэвлэлийнхэн нэгдэж байгаа нь ард түмэнд хүссэн мэдээллийг өгөхийн төлөө юм. Төрийн ордонд сурвалжилга хийхэд хэвлэлийнхэн хаа дуртай газраа яриа авч байна гэх шүүмжлэл гарч байсан. . Зөвхөн гишүүд мэдээлэл хийнэ гэвэл ирээд авч байна. Цар тахалтай холбоотой журам нь хэвлэлийнхэнд илүү үйлчлээд байгаа нь харамсалтай байна. Гишүүд хуралдаа амны хаалтгүй сууж, төрийн ордонд дуртай хүн нь нэвтэрч байдаг. Төрийн ордон дотор хэвлэл мэдээллийнхэнд журам нь хамгийн хатуу үйлчилж байна гэж хэлж болно. УИХ, Засгийн газрын хэвлэл мэдээлэл бусад төрийн түшээд журмаа эргээд хараасай".

NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар:

"Улс төрчдийн ярихыг хүссэн зүйлийг л бид дамжуулж байна. Явж байгаа ХБХ-ыг бичиж аваад тэндээсээ мэдээ бэлтгэхэд бидэнд амар байгаа ч . Тийм учраас сэтгүүлчдийн хувьд эрх чөлөөтэй мэдээ, сурвалжилгаа бэлтгэж, хяналт тавьж, шүүмжлэх зүйлээ шүүмжлэхийг хүсч байна. Ерөнхийдөө төрийн ордноос улс төрчдийн ярьж байгаа зүйлсийг ард түмэнд хүргэх холбоог шууд тасалж байгаа явдал юм".

Г.Туул: Цар тахлаар далимдуулан хэвлэлийнхний амыг боох гэсэн хандлага цаашдаа ч үргэлжлэх шинжтэй байна

25-р суваг телевизийн сэтгүүлч, редактор Г.Туул:

"Өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэвлэл мэдээллийн ажил хийх эрхийг хязгаарласан дэглэм үйлчилж байгаа. Бид эхний ээлжид хүлээцтэй хандаж байсан. Сүүлдээ УИХ-ын хэвлэл мэдээллийн алба болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны зүгээс гэсэн мэдээлэл яваад байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийг гишүүдийн өрөөгөөр дураар нь явуулахгүй. Байнгын хороод болон чуулганы үүдэнд олноор нь цуглуулахгүй. Тодорхой цэгт л яриа авахыг зөвшөөрнө.

Энэ нь цаашдаа ч үргэлжлэх болоод байгаа юм. УИХ-ын гишүүд, сайд нар дуртай цагтаа хүссэн асуудлаар хэвлэлийн хурал нэг цэгт өгөөд, бидний хүссэн асуудлаар ярилцлага өгөөч гэхээр хариу өгөхгүй. Энэ байдал нь цаашдаа үргэлжлэх болоод байгаа учраас эсэргүүцэл илэрхийлж байна".

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.21.108.132

Та нар шиг хэдэн шантажчингаар юу хийхэвээ.Мэдээллээ еерсдее олоод авч чадна штээ.Явж цэвэрлэгч хий.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.