УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2020.08.25/ хуралдаанаар тус байнгын хороонд харьяалагдах Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг сонгожээ.
Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд:
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
УИХ-ын гишүүн Г.Ганболд
УИХ-ын гишүүн Ц.Туваан
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын гишүүд орсон байна. Гишүүд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй ажиллах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.