Дундговь аймагт Боргиотын нуурын эрэг дээр дөрвөн хүүхэд тоглож байснаас хоёр нь живж осолджээ.
Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Боргиотын нуур”-ын эрэг дээр дөрвөн хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 25-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 35 км замыг туулан мөн өдрийн 19:50 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /08.26/ 07:00 цагт эхлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.