Эрүүл мэндийн яамны /2020-08-26/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 25-нд нийтдээ 490 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, 488 хүний сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Харин хоёр хүний анхан болон давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
Коронавирус илрээгүй шинжилгээ:
Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 300, эдгэрсэн 289 буюу 96,3 хувийг эмчилсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 31 хүн, гэрийн ажиглалтад 35 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 11 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд арван хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.