СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр гүрний худалдааны гэрээ ахицтай байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар энэ сарын 24-нд БНХАУ-ын дэд сайд Лю Хэтэй утсаар хоёр орны хоорондын худалдааны гэрээний эхний үе шатын талаар ярилцсан байна. Үүний дараа тэд гэрээний амжилт ахицыг баталгаажуулахын тулд шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлэхээр амласан болон ахиц гарч байна гэж мэдэгджээ.

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд “Талууд гэрээгээр шаардсан бүтцийн өөрчлөлтийг хийхийн тулд алхам хийх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, ” талаар тохиролцсон гэж бичсэн байна. Мөн БНХАУ-ын зүгээс АНУ-ын  бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, гэрээг бэхжүүлэхийн тулд ирээдүйд шаардлагатай ажиллагааны талаар хэлэлцсэн болохыг дурджээ.

Харин БНХАУ-ын Худалдааны яамнаас Бээжин, Вашингтон нь хоёр орны макро эдийн засгийн бодлогын зохицуулалт, гэрээний эхний үе шатыг бэхжүүлэх тухай үр дүнтэй хэлэлцээр хийсэн болохыг онцолсон байна. болох талаар тодруулан мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.