СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-26

“Тод каннам” гоо сайхны эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдсон Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцжээ.

Хэлэлцүүлгээр,

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох
2. Гэрч Д.Тодням /Тод каннам эмнэлгийн захирал/-ын оролцоо байгаа эсэх болон иргэний хариуцагчаар тогтоох эсэх
3. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй
4. Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.