СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-08-26

Оюутнуудыг 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд дотуур байранд хүлээж авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12,0 мянган гаруй оюутан хүлээн авах бэлтгэл хангажээ. Үүнээс Нийслэлд 38 дотуур байранд 11,0 мянган гаруй оюутан, орон нутагт 13 дотуур байранд 1,0 мянган гаруй оюутан хүлээн авна.

-Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.
-Олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан Их, дээд сургууль, коллежийн лекцийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар эхлүүлж, танхим /семинар, лаборатори/-ын хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлнэ.
- -Сургуулиас лекцийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг орхигдуулахгүй, оюутан, суралцагчдад ойлгомжтой байлгахад анхаарч цахим контент бэлтгэх студи, тоног төхөөрөмжийг бэлтгэн сургалтын үйл ажиллагаа явуулна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.