МҮСБХ-ны залуу тамирчдаа дэмжих бодлогын хүрээнд Тайванийн Зунзөү их сургуультай байгуулсан гэрээний дагуу Монгол сагсчид тэнд тэтгэлэгтэй суралцаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал монголоос Д.Баясгалан, Э.Саруул-Эрдэнэ, Э. Сугар-Очир нар Тайванийн сургуульд сагсан бөмбөгөөр тэтгэлэгтэй суралцахын сацуу Оюутны лигт тоглож байгаа юм.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд манай залуус NBA3x тэмцээнд оролцон түрүүлсэн байна. Тус тэмцээнд төв болон өмнөд Тайванийн шилдэг 12 баг өрсөлдсөн ба манай залуусын баг шилдгээр шалгарлаа.