Засгийн газрын өнөөдрийн /2020.08.25/ ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна.
ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг 2017 онд Б.Хурцын оронд томилсон бөгөөд ийнхүү гурван жил ажиллаад өнөөдөр ажлаасаа бууж байна.
Д.Гэрэл нь1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.
Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байгаад ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Түүнийг 2017 онд дахин ТЕГ-ын даргаар томилж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.