СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Чулуун: Үндэсний музей л гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн дурсгалаа алдсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгы хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Соёлын сайд С.Чулууны хэлсэн үг ихээхэн анхаарал татаж байв. 

Үндсэн чиглэлд соёлын өвийг хэрхэн хамгаалах талаар ярихдаа:

-Соёлын яамыг соёл урлагийг хөгжүүлэхээс гадна соёлын өвийг судлах, бүртгэх, сурталчлах, хамгаалахын тулд байгуулсан. Монголын биет бус соёлын өв Өвөрмонгол зэрэг гадагшаа урсдаг. Хэдэн төгрөгнөөс болоод манайхан соёлын өвөө зааж өгдөг. Эргээд Өвөрмонголчуудаас суралцах хэмжээнд хүртэл зааж өгсөн байдаг. 

Нөгөө талаар биет болон биет бус өвийг хамгаалахад бүрэн бүртгэл хийж, олон нийтийн болон төрийн байгууллагуудын бүрэн хяналтад байлгах ёстой.  Хулгайлсан хүн нь хариуцлага хүлээдэггүй, шагнал аваад явж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд бүрэн тооллого хийсэн. 800 гаруй дурсгалд адармаатай хариу гарсан. Тиймээс цаашдаа "Цахим соёлын өв" гэдэг дата бааз байгуулна, гэжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.